Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны 2024 оны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө амжилттай явагдаж байна.
Classic & Equipped Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт өсвөр, залуучууд, мастер, насанд хүрэгчдийн эрэгтэй,эмэгтэй ангиллын classic & equipped нийлсэн 444 тамирчин оролцон том тэмцээн болж өндөрлөлөө.
Нийт тамирчдад Монголын допингийн эсрэг байгууллагатай хамтран сургалт семинар явууллаа.
Мөн допингийн шинжилгээг 6 тамирчнаас авлаа.
2024 оны 01 сарын 21-ны өдөр equipped хэвтээ шахалтын бүх жингийн ангилал явагдаж
Насанд хүрэгчдийн -59кг жинд П.Бат-Амгалан 190кг шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -66кг жинд А.Амартайван 177,5кг шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -74кг жинд Ганбаатар 212,5 шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -83кг жинд Б. Дөлгөөн 247,5кг шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -93кг жинд Б. Гансүх 272,5кг шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -105кг жинд Б. Бямбасүрэн 315 шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн -120кг жинд Ш. Чанрав 335кг шахаж түрүүллээ
Насанд хүрэгчдийн +120кг жинд Б. Чимэдцэрэн 360кг шахаж тус тус түрүүллээ.
Насанд хүрэгчд, өсвөр, залуучууд, мастер ангиллын нийт тамирчдадаа 2024 оны 5 сард АНУ-ын Техас, Остинд болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд нь амжилт хүсье.
Пауэрлифтинг мандтугай. Ураа