• Sat. Jul 27th, 2024

Пауэрлифтингийн Өсвөр, залуучуудын 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

Byadmin

Apr 21, 2024

Пауэрлифтингийн Өсвөр, залуучуудын 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгаас өсвөр ангилалд 28, залуучуудын ангилалд 8, нийт 36 тамирчин оролцож хөвгүүдийн 74 кг жинд нийлбэр дүнгээр Б.Гарьд алт, 59 кг жин Б.Мандал мөнгө, охидын 52 кг жинд Б.Мандахжаргал хүрэл, 57 кг жинд Б.Лхамжин алт, охидын -63 кг жинд А.Анужин мөнгө, +63 кг жинд Т.Болорчимэг хүрэл, -63 кг жинд А.Мичидмаа алт, суултын төрөлд н.Мөнхцэцэг хүрэл, Б.Номинжин суултын төрөлд мөнгө, Л.Эрдэнэ-Хүү суултын төрөлд мөнгө тус тус хүртэж өсвөрийн ангилалд багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Залуучуудын ангилалд нийлбэр дүнгээр 2 тамирчин мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж 52 кг жинд Б.Мандахжаргал, 57 кг жинд Б.Лхамжин нар Спортын дэд мастер цолны болзлыг охидын хангалаа. Мөн Залуучуупын ангиллын Паралимпийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Жигмэд 59 кг жинд шахалтын төрөлд 132,5 кг өргөж Монголын улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Баг тамирчдадаа баяр хүргэе

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *